ИРГЭДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын Онцгой комиссын 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 2020.03.11-ний өдрөөс эхлэн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоосон. Тус шийдвэрийн хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 17 болгон сунгасан байгаа. Түүнчлэн, Турк Улсын Иргэний нисэхийн газраас 2020.03.21-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ нийт 68 улсруу хийх (орох/гарах) нислэгийг хориглосон. Энэ дотор Монгол Улс багтсан байна.
Энэ нь сүүлийн 14 хоногийн хугацаанд дээрхи 68 улсын аль нэгээр зорчсон иргэн Турк Улсруу нэвтрэх боломжгүй болсон гэдгийг албаны сурвалжаас мэдээллэв.
2020.03.11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Турк Улсад визгүй зорчих 30 хоногийн хугацаа дуусаад буй болон цаашид дуусах магадлалтай болж визний зөрчил үүсээд буй Монгол Улсын иргэд [email protected] майл хаягт мэдээллээ ирүүлнэ үү. Турк Улсад оршин суух эрхийн хугацаа дээрхи өдрүүдэд дууссан болон дуусч буй иргэд мөн дээрхи хаягаар мэдээллээ ирүүлнэ үү.
Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газраас холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна. Шаардлагатай мэдээллийг иргэдэд жич мэдээллэнэ.
Иймд: [email protected] хаягт мэдээллээ ирүүлэхдээ:
1. овог, нэр, регистрийн дугаар, паспортны дугаар
2. Турк улсад орж ирсэн он, сар, өдөр
3. Виз авч ирсэн бол визний хугацаа дууссан/дуусах өдөр,
4. Визгүй ирсэн бол 30 хоногийн хугацаа дууссан/дуусах өдөр,
5. Оршин суух эрхтэй бол хүчинтэй хугацаа дууссан/дуусах өдөр,
6. Паспортын хуулбар, орж ирсэн тамга, оршин суух үнэмлэхийн хуулбар
Дээрхи мэдээллүүдийг дэлгэрэнгүй тайлбартай бичиж ирүүлнэ үү.