images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2000-02-22

230

БНТурк улстай хил залгаа Иран улсын эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч "Kianush Jahanpur" хийсэн мэдэгдэлдээ тус улсын "Kum, Erak" хотуудад 3 хүнд халдсан корона вирус нь хурдацтай тархаж өнөөдрийн байдлаар 9 хүн нас барсан байна, тархалтын анхдагч эх үүсвэр нь тогтоогдоогүй байна.
Иран улсад бүртгэгдсэн корона вирустэй холбоотой тус улстай хил залгаа орнууд Ираны иргэдэд хилээ хааж эхэлсэн байна, Турк улсад Иран иргэд олон тоогоор зорчдог тул иргэд эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах шаардлагуудыг анхаарна уу:
-Амны хаалт /маск/тогтмол зүүх
-Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш угаах
-Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх
-Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх
-Онц шаардлагагүй бол эмнэлэгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
-Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх
-Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх
-Онц шаардлагагүй тохиолдолд нисэх онгоцны буудлуудад явахгүй байхыг анхааруулж байна.