images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-02-21

139

2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 08.10 цагийн байдлаар Хятадын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 75106-д (+444) хүрчээ. Биеийн байдал хүнд 11864 (+113), нас барсан 2239 (+120), бүрэн эдгэсэн 18028 (+2001), сэжигтэй тохиолдол 4922 байна. БНХАУ-ын Хонконг 68 (+5), Макао 10, Тайвань 24 (+1), нийт 102 тохиолдол байна.

Дэлхийн хэмжээнд нийт 76201 (Хятадаас гадна 26 улсад 1095) тохиолдол бүртгэгдэж, бүрэн эдгэсэн 18185, нас барсан 2247 байна.

Улсаар авч үзвэл, Солонгос 104, Япон 94 (Diamond Princess cruise 634), Сингапур 84, Тайланд 35, Эмират 9, Филиппин, Энэтхэг тус бүр 3, Иран 2, Балба, Камбож, Шри Ланка тус бүр 1, Герман 16, Франц 12, ИБУИНХУ 9, Итали 3, ОХУ, Испани тус бүр 2, Швед, Финлянд, Бельги тус бүр 1, АНУ 15, Канад 8, Австрали 15, Египет 1 байна.