images

"АЛДАРТ ЭХ"-ИЙН I, II ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ 3 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-01-23

188

"АЛДАРТ ЭХ"-ИЙН I, II ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ 3 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА.

Хилийн чанадад суугаа Алдарт эхийн одон авах болзол хангасан, хангах эхчүүдийн анхааралд:

Хилийн чанадад суугаа алдарт эхийн одонгийн болзол хангасан эхчүүдэд одонг нь суугаа оронд нь олгуулах талаар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ-аас холбогдох байгууллагад нь хүсэлт тавьсаны үндсэн дээр 2019 онд алдарт эхчүүдэд нь суугаа орных нь ЭСЯ, ДТГ-тай хамтран ажиллаж олгуулсан бөгөөд Монгол Улсын иргэн алдарт эхийн 1-р болон 2-р одонгийн болзлыг хангасан болон 2020 оны 3 сарын 15-ны дотор хангах эхчүүдийн одонг суугаа болон хавсран суугаа орны ЭСЯ, ДТГ-т нь хүүхдийн баяраар буюу 6 сарын 1 нд олгуулах зорилготойгоор холбогдох материал, хүсэлтийн хамт эхчүүдийн судалгаа, мэдээллийг нэгтгэнэ. Бичиг баримтын баталгаажуулалтыг Элчин сайдын яам, ДТГ-т хийлгэж , бичиг баримтуудыг холбогдох мэдээллийн хамт ЭСЯ, ДТГ-ууд нэгтгэж ГХЯ-нд илгээх юм. Улмаар ГХЯ -аар уламжлуулан Ерөнхийлөгчийн тамгын газарт одон олгуулах саналыг хүргүүлэх болно.
Эхчүүдээс E паспорт эсвэл иргэний цахим үнэмлэхний хуулбар, 2020 оны 3 сарын 15-наас өмнө бага хүүхэд нь 1 нас хүрсэн хүүхдүүдийн гэрчилгээний хуулбаруудын баталгаажуулалтыг ЭСЯ, ДТГ-т хийнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл
2. Тухайн эхийн цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулах/
Хүүхэд нь 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, 16 насанд хүрсэн боловч иргэний үнэмлэхээ захиалаагүй бол сургуулийн тодорхойлолт /Хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ, архивын лавлагаа/,
4. Хэрэв бусдаас 3 хүртэл настайд нь үрчлэн авсан бол иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа
5. Хэрэв “Алдарт эх” I зэргийн одонгоор шагнуулах бол II зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байх

Жич: Материалыг 2020.03.15-ныг хүртэл хүлээн авна. Материалаа бүрдүүлж Истанбул хот дахь Ерөнхий консулын газарт өгнө үү.