images

ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т. МӨНХБАТАД ЭКЗЕКВАТУР ГАРДУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-11-13

185

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Украин Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Мөнхбатад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Уулзалтын үеэр Монгол, Украин хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өргөмжит консулын үүрэг, оролцооны талаар санал солилцсон болно.