images

WWW.CONSUL.MN ЦАХИМ ХУУДСЫГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-09-17

167

ГХЯ-наас монгол иргэд гадаадад түр болон удаан хугацаагаар зорчих хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдолд тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, эдгээр нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээх зорилгоор www.consul.mn цахим хуудсыг ажиллуулж байна.

Консул, консулын үйлчилгээний талаар ерөнхий ойлголтыг өгөх, хилийн чанадад байхдаа анхаарах зүйлсийн талаар гадаад зорчих гарын авлага болгон цахим товхимол бэлтгэн цахим хуудастаа орууллаа. Татаж авах боломжтой.

http://www.consul.mn/file/GariinavlagaConsul.mn.pdf