images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-08-20

176

Ямарваа нэгэн шалтгаанаар гадаад паспортаа гээгдүүлсэн иргэд буцах үнэмлэх буюу цагаан хуудсаар Турк улсын хилээр гарах гэж байгаа бол өөрийн гээгдүүлсэн гадаад паспортаа харьяа дүүргийн ойр байгаа цагдаагийн хэсэгт бүртгүүлж тодорхойлолт авахыг анхааруулж байна. Буцах үнэмлэх нь цагдаагийн газрын тодорхойлолттой хамт хүчинтэй бөгөөд онгоцны буудлын цагдаа нь заавал тодорхойлолт шаардаж байгаа ба та бүхэн онгоцны тийз болон цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна.