images

ТУРК УЛСЫН ГАДААДЫН ИРГЭДИЙН ШИЛЖИЛТ, ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗРЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2018-04-05

185

Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газраас өнөөдөр буюу 2018.04.05-ны өдөр Истанбул хотын Шилжилт хөдөлгөөний газрын дарга Хүсэйин Элгөрмүш-тэй албан уулзалт хийлээ. Уулзалтад, "e-randevu" буюу гадаад иргэдийн Турк улсад албан ёсны оршин суух эрх авах цахим системээр цаг авах боломжгүй байгаа бөгөөд үүний улмаас уг системд бүртгүүлээд буй Монгол иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэв. Уг системд бүртгүүлсэн боловч цаг авч чадаагүй 75 Монгол иргэний нэрс бүхий албан бичгийг уламжилав. Туркийн Шилжилт хөдөлгөөний газрын дарга Хүсэйин Элгөрмүш хэлэхдээ "e-randevu систем дараагийн 7 хоногоос эхлэн асуудалгүй ажиллаж эхлэх бөгөөд цаг авах үйлчилгээ хэвийн явагдана. Энэ хугацаанд цаг авч чадаагүй Монгол иргэдийн талаар анхаарал хандуулах болно" гэв. Дээрхи системд бүртгүүлж цаг авах үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд Иргэд та бүхэн Туркийн байгуулагаас дурдсан албан хураамжаас өөр төлбөр гуравдагч этгээдэд төлөх шаардлагагүй гэдгийг давхар анхаарна уу. Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар.