images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТУРК УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Ерөнхий консулын газрын мэдээ

2018-03-09

193

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Турк улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Турк улсад ажиллаж, амьдарч, сурч буй Монгол иргэдтэй 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн орой Grand Cevahir зочид буудлын хурлын танхимд уулзалт хийж албан айлчлалынхаа талаар болон Монгол улсын Эдийн засаг, Улс төр, Нийгмийн асуудлыг сайжруулах талаар авч хэрэгжүүлж буй ажлууд болон үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, зорилтыг иргэдэд танилцуулж, мөн иргэдийн санал бодлыг сонсож, нээлттэй ярилцлага хийлээ.

Иргэдийн зүгээс Улсын Их Хурлын дарга болон ирсэн албаны хүмүүст Турк улсад ажиллаж, амьдарч буй иргэд ар гэрлүүгээ мөнгөн шилжүүлэг хийхэд хялбар болгож банкны үйлчилгээг ойртуулж өгөх, Гадаадад ажиллаж буй иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, Турк- Монголын хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг Турк улсын их, дээд сургуульд элсэн суралцахад саадгүй болгох, Монгол улсаа гадаадад сурталчлах төсөл, хөтөлбөр, ТББ-уудыг хөрөнгө, санхүүгээр дэмжих хөрөнгийг Дипломат төлөөлөгчийн газруудын төсөвт суулгаж өгөх, Гадаадад төгссөн оюутан залуусыг Монголдоо очиход нь найдвартай ажлын байраар хангах, Гадаадад байгаа иргэдэд хуулийн дагуу өмчлөх газар авах боложмийг нээж өгөх зэрэг санал, асуултууд тавьж байлаа.

Тавьсан санал, асуултын дагуу холбогдох ажлуудыг судалж үзэх, мөн албан ёсны айлчлалын хүрээнд хийсэн гэрээ, хэлэлцээрийг УИХ-ын хаврын чуулганаар соёрхуулан батлуулж хэрэгжүүлэх ажлыг хийх болно гэдгээ мэдэгдсэн.