images

Монгол Улс, БНТУ-ын ГХЯ хоорондын Консулын IV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болов

Ерөнхий консулын газрын мэдээ

2018-03-01

177

Энэ удаагийн консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, туркийн талын төлөөлөгчдийг БНТУ-ын ГХЯ-ны Консулын ерөнхий газрын дарга, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мехмет Самсар нар тус тус тэргүүлж оролцов. Хоёр тал консулын харилцаа, иргэдийн шилжилт хөдөлгөөн, эрх зүйн асуудал, иргэдийн эрх ашгийг хамгаалах, виз болон оршин суух асуудал, хоёр талын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт болон бусад асуудлаар хэлэлцээ хийв. Мөн Туркийн талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүлээн авч, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Консулын зөвлөлдөх уулзалт харилцан ойлголцсон, ажил хэрэгч уур амьсгалд өрнөн консулын харилцааг бэхжүүлэх, хоёр талын харилцааны зарим асуудлыг урагшлуулахад чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.



КОНСУЛЫН ГАЗАР 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр