images

Цаг агаарын сэрэмжлүүлэг

Ерөнхий консулын газрын мэдээ

2018-01-14

132

Истамбул хотод өвлийн анхны цас энэ бүтэн сайн өдөр орох төлөвтэй байна. Туркын хойд болон төв хэсгээр 5-9C хүртэл хүйтэрнэ.

Туркийн Ус цаг уурын хүрээлэнгийн газраас энэ долоо хоногийн сүүлээр дуу цахилгаантай, ширүүн бороо орно гэж мэдээлсэн байна. Мөн цас Ням гаригийн оройноос Даваа гарагийн өглөө эрт болтол үргэлжилнэ.

Нийслэл Анкара хотод мөн адилхан цаг агаарын үзэгдэл болох юм байна.

Цочмог хүйтрэл, цаснаас хойд, төв, өмнөд хэсэгт амьдарч байгаа хүмүүсийг урьдчилан сэрэмжлэхийг цаг агаарын мэдээнд анхааруулж байна.