images

БНТУ-Д ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЗӨВЛӨМЖ

Ерөнхий консулын газрын мэдээ

2018-01-13

220

БНТУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс

- Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх); - БНТУ-ын ЭСЯ-наас олгосон визийн хүчинтэй хугацаанд зорчих; - Аялалын хоёр талын тийз бичүүлсэн байх; - Хил нэвтрэх мэдүүлгийн I-94 болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хилээр нэвтрэхээс өмнө бөглөсөн байх; - БНТУ-ын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Дотоодын аюулгүй байдлын департаментийн Цагаачлалын байцаагч тус улс руу нэвтрэх болон ямар хугацаагаар байх зөвшөөрлийг олгодог тул аялалын зорилго, байх хугацаа, хүлээж авах байгууллага, хувь хүний урилга, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явах; - БНТУ-д байх хугацаагаа I-94 хуудаснаас нягтлан шалгаж, тухайн хугацаанд буцаж гарах, хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх;

БНТУ-ЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮҮН:

Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг, тухайлбал амьтны гаралтай махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрэх бодис зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;

Архи, тамхи болон согтууруулах ундаа, эм, эмийн бүтээгдэхүүн

- Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авчирах тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар авсан байх. Тухайлбал, хилээр согтууруулах төрлийн ундаа (архи, дарс, ликёр) 1 литр (21 насанд хүрээгүй зорчигчид согтууруулах ундаа нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй); - Янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 100 ширхэг байхыг зөвшөөрдөг; Зорчигчийн хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай (мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, судсаар сэлбэх шингэн зэрэг эмийг хилээр нэвтрүүлэхийг завдсан бол эмийг хураан авахаас гадна торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ авдаг;

БНТУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

Мөн хилээр 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх бусад үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, хураадаг болохыг анхаарна уу).

БНТУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх

Зорчигч иргэд анхаарал болгоомжтой байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг онцгой анхаарах