"Бидний" цэцэрлэгт зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа
Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Истанбул хотод үйл ажиллагаа явуулж буй "Бидний" цэцэрлэгт зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдийн тоо, хүүхдүүдэд үзүүлж буй үйлчилгээ болон цэцэрлэгийн байрны асуудал зэргээр санал солилцлоо.