БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МЕВЛҮТ ЧАВУШОЛУ МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад 2015 оны 4 дүгээр сарын 11-13-нд албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд хийгдэж буй анхны албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд гуравдагч хөрш Турк Улстай хамтын ажиллагааг идэвхтэй түвшинд хадгалах, иж бүрэн түншлэлийн харилцаагаа бататган бэхжүүлж, цаашид стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц үзүүлэх юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ганцаарчилсан уулзалт болон хэлэлцээ хийнэ. Туркийн Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт тус тус бараалхана.