Гэрлэлтийн бүртгэл
2023-02-07
Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын иргэд хоорондоо болон гадаадын иргэнтэй гэр бүл болж буй иргэд гэр бүлээ бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Гэрлэлтийн гэрчилгээний мэдүүлгийн маягтыг бөглөх
2. Гэрлэхийг хүсэгчдийн гэр бүлээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ олгох тухай Элчин сайдын яам, Консулын газрын нэр дээр гаргасан хүсэлт, /Өргөдөлд гэрлэгсдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр, гэрийн хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллийг бичиж гарын үсэг зурсан байна/;
3. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэхний хуулбар болон гадаад паспортын хуулбар;
4. Эрүүл мэндийн тодорхойлолт буюу тухайн оршин сууж буй газрын эрүүл мэндийн байгууллагын шинжилгээний бичиг, /ДОХ, сүрьеэ, сэтгэцийн өвчин гэх мэт/;
5. Өмнө гэрлэж байгаагүй болон гэрлэж байсан бол урьд нь гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх нотлох баримт, /Улсын бүртгэлийн төв архив, Төрийн үйлчилгээний цахим машинаас лавлагаа, гэрлэлтээ цуцлуулсан тухай шүүхийн шийдвэр эсвэл гэрлэлт цуцлалтын гэрчилгээ гэх мэт/;
6. Гэрлэлтийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж 10 ам.доллар
Анхаарах: Гэрлэлтийн гэрчилгээ авахдаа заавал өөрсдийн биеэр хүрэлцэн ирнэ.
Жич: Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, Консулын газар иргэдэд гэрлэлтийн гэрчилгээ олгож гэрлэгсдийн маягтыг УБЕГ-т илгээж бүртгэлийн системд орсноор гэрлэлт албан ёсоор баталгааждаг.