Иргэний шинэчилсэн бүртгэл

2023-02-07


Нэг.16 нас хүрсэн эсвэл өмнө нь иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаагүй Монгол Улсын иргэн цахим үнэмлэхний бүртгэл хийлгэхдээ Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, Консулын газарт өөрийн биеэр очиж хурууны хээгээ өгч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдана. Иргэний бүртгэлд хамрагдахдаа дараах бичиг баримтуудын бүрэн бүрдлийг хангасан байна. Үүнд:

- Бүртгэлийн мэдүүлгийн маягт ;

- Төрсний гэрчилгээ;

- Эцэг болон эхийн иргэний үнэмлэхийн хуулбар;

- Иргэний шинэчилсэн бүртгэлийн төлбөр 5 ам. Доллар

- Иргэний үнэмлэх захиалга төлбөр 10 ам. Доллар

 

Хоёр. 25, 45 насанд хүрсэн Монгол Улсын иргэд цахим үнэмлэхний сунгалт хийлгэхээр ирэхдээ Элчин сайдын яам, Консулын газарт өөрийн биеэр ирж хурууны хээгээ өгөх шаардлагатай. Иргэний бүртгэлд хамрагдахдаа дараах бичиг баримтуудын бүрэн бүрдлийг хангасан байна. Үүнд:

- Бүртгэлийн мэдүүлгийн маягт;

- Өмнөх иргэний үнэмлэхний хуулбар;

- Төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа;

- Иргэний шинэчилсэн бүртгэлийн төлбөр 5 ам. Доллар

- Иргэний үнэмлэх захиалга төлбөр 10 ам. Доллар

Зөвлөмж:

Үнэмлэх хүсэгч нь хөгжлийн бэрхшээл /хэл яриа, сонсголын болон бусад/-тэй бол гэр бүлийн аль нэг гишүүн хамт ирнэ. Монгол хэл мэдэхгүй бол үнэмлэх хүсэх үйл ажиллагааны учир холбогдлыг урьдчилан ойлгуулж, бичиг баримтыг нь бүрэн өгч явуулна уу.

Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягаа тодорхой мэдэж байх шаардлагатай. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотлож ИУБ-31 маягтыг хэвлэн гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг /бар код бүхий/ танд өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.

Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар УБЕГ-ын https://burtgel.gov.mn/ цахим хуудас, 1890 лавлах утсанд хандаж регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу. Дунджаар 90 хоногийн хугацаанд иргэний шинэчилсэн бүртгэл баталгааждаг.

Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараагаар таны цахим үнэмлэх Монгол дахь гэрийн хаягаа бүртгүүлсэн хороо, сумын Засаг даргын тамгын газарт хэвлэгдэн очих бөгөөд Монголд байгаа өөрийн аав, ээж, ах, дүү, ойрын хамаатан садангаараа дамжуулан цахим үнэмлэхээ авах боломжтой.

Анхаарах зүйлс:
1. Бүртгүүлэх иргэд өөрсдийн ургийн овог, Монгол Улсад байнга оршин суугчаар бүртгүүлсэн хаягтай байх, оршин суугаа хаягт шилжилт хийгдсэн бол одоо бүртгэлтэй байгаа хорооноос оршин суугаа хаягийн тодорхойлолт авсан байх шаардлагатай юм. Хаягийн бүртгэлгүй тохиолдолд Монголд байгаа ах дүү, төрөл садангаараа дамжуулан оршин суугаа хаягийн бүртгэл хийлгэсэн байна.
2. Бүртгэлийн ажилтан шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотолж ИУБ-31 маягтыг хэвлэн бүртгүүлэгчээр гарын үсэг зуруулах ба бүртгүүлсэн тасалбарыг (бар код бүхий) өгнө. Энэүү тасалбар нь шинэчилсэн бүртгэлтэй холбоотой аливаа асуулт, лавлагаа авахад хэрэг болно.
3. Бүртгэл дунджаар 14-21 хоногийн хугацаанд иргэний бүртгэлд баталгааждаг. Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсний дараагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын http://burtgel.gov.mn/ цахим хуудас болон  1800-1890 лавлах утсаар холбогдон регистрийн дугаар, бүртгүүлсэн бүртгэлийн тасалбарын дугаараа /бар код/ оруулж таны мэдээлэл бүртгэлд орсон эсэхийг шалгана уу.
4. Шинэчилсэн бүртгэлийн системд мэдээлэл орсны дараагаар таны цахим үнэмлэх Элчин сайдын яамаар дамжуулан захиалсан тохиолдолд хэвлэгдсэн ирсэний дараагаар таньд мэдэгдэнэ. Иргэний үнэмлэхийг Монгол дахь ар гэрийн хүнээр дамжуулан захиалах тохиолдолд тухайн хүнд итгэмжлэл олгосон байх шаардлагатай бөгөөд бүртгэл баталгаажсаны дараа харьяа дүүрэгтээ хандаж иргэний үнэмлэх захиалан хэвлүүлж авах хүсэлт гаргана.
Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15.1, УИХ-ын 2009 оны 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, 2011 оны 2 дугаар сарын Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Гадаад харилцааны сайд, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалын дагуу хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.