Төрсний бүртгэл

2023-02-07


Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т: “Гадаадад оршин суугаа Монгол Улсын харъяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ” гэж заасны дагуу 30 хоногийн дотор шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлнэ үү.

Гэрлэлтийн баталгаатай эцэг эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад:
- Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдөл
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/             
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Эцэг, эхийн гадаад паспортны хуулбар
- Гэрлэлтийн баталгааны хуулбар
- анкет, өргөдөл

Гэрлэлтийн баталгаагүй эцэг, эхээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахад:
- Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдөл
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/             
- Эцэг, эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Эцэг, эхийн гадаад паспортны хуулбар
- анкет, өргөдөл

Ээж өөрөөр хүүхдээ овоглож төрсний гэрчилгээ авахад:
- Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг, өргөдөл
- Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг /монгол хэл рүү орчуулуулж, нотариатаар баталгаажуулна/             
- Эхийн цахим иргэний үнэмлэхний хуулбар
- Эхийн гадаад паспортны хуулбар
- УБЕГ-ын гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /эх хувиар эсвэл ГХЯ-ны КГ-аар дамжуулж авсан хувь/
- aнкет, өргөдөл