Ерөнхий консулын газрын танилцуулга
2024-08-14
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Ерөнхий консулын газрын чиг үүрэг, эрх хэмжээг Консулын харилцааны тухай Венийн конвенц зэрэг олон улсын эрх зүй болон Монгол Улсын хууль тогтоомж, тухайлбал Дипломат албаны тухай хууль, Монгол Улсын Консулын дүрэм зэрэг эрх зүйн баримт бичгээр хуульчилан зохицуулагдсан байдаг.
Ерөнхий консулын газар дараахь үндсэн чиг үүрэгтэй:
1. Суугаа улсад Монгол Улс, түүний иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тухайн улстай найрсаг харилцаа хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэхэд тус дэмжлэг үзүүлэх
2. Консулын харилцааны асуудлаарх Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавьж ажиллах
3. Иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр:
-
Иргэний өргөдөл, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх
-
Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах
-
Консулын тойрогтоо байнга болон түр оршин суугаа Монгол Улсын иргэний бүртгэл хөтлөх
-
Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөгч болон томилолтоор яваа Монгол Улсын иргэнд албан үүргээ гүйцэтгэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх
-
Монгол Улсын иргэнд суугаа улсын хууль тогтоомж, тухайн улсын зан заншлыг тайлбарлан таниулах
-
Консулын тойрогтоо байгаа Монгол Улсын иргэнд Монгол Улсын шинээр гарсан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах
-
Өөрийн улсын худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, урлагийн арга хэмжээ, сурталчилгаа зэрэг ажлыг зохион байгуулахад нь туслалцаа үзүүлэх
-
Монгол Улсын иргэн өөрөө эзгүй байснаас буюу түүнийг төлөөлөх хүн байхгүйгээс, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүйд хүрвэл түүнийг суугаа улсын зохих байгууллагад тусгай итгэмжлэлгүйгээр төлөөлөх
-
Гэмт хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан, саатуулагдсан, эсхүл хорих ял эдэлж байгаа, түүнчлэн шүүхийн буюу захиргааны журмаар иргэнийхээ эрх, эрх чөлөөг бусад хэлбэрээр хязгаарлуулсан Монгол Улсын иргэний эрхийг хамгаалж, суугаа улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг баримталж байгаа эсэхэд хяналт тавих, эдгээр болно.