images

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО 120 ХУВЬ ӨСӨВ

Мэдээ, мэдээлэл

2022-12-16

210

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр Монгол Улс 2022 оны эхний 11 сарын байдлаар 27.11 сая тонн нүүрс экспортлоод байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын биет хэмжээ 78.7 хувь буюу 11.9 сая тонноор өссөн үзүүлэлт юм. Харин нүүрсний экспортын орлого өмнөх оноос 120.9 хувь өсөж, 5.74 тэрбум ам.долларт хүрчээ.

Гэвч оны эхний 11 сард төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ 38.1 хувиар буурч, 2.7 сая тонн. Экспортын орлого 61 хувь буурч, 370 сая ам.долларт хүрсэн байна.  Мэдээллийн эх сурвалж: http://itoim.mn/article/bNxFs/36023


тагууд: мэдээ