images

УБТЗ ЭКСПОРТЫН ШИНЭ ТЭЭВРИЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2022-12-09

194

Экспортын шинэ тээврийн галт тэрэг өнөөдрөөс БНХАУ руу аялж эхэллээ. Тодруулбал, урд хөршөөс орж ирсэн импортын барааны суларсан чингэлгүүдэд экспортын бараа ачсан буухиа гал тэргийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх анхны тээврийг УБТЗ ХНН өнөөдөр зохион байгуулав.

 

           Энэхүү экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол УБТЗ-ын Төв буудалд болж, УБТЗ ХНН-ийн удирдлага оролцож, экспортын галт тэрэгний машинист нарыг үдэж гаргалаа. Энэ жил УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буйг ёслолд оролцсон УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных онцолж, өнөөдрийн экспортын галт тэргийг тус ойн нэрэмжит болгож буйг хэллээ.

           Экспортын галт тэрэгний эхний цувааны талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос тодруулахад, БНХАУ-аас орж ирж буй импортын бараа ачсан чингэлгийн 95 хувь хоосон буцдаг байсныг экспортын ачаа бараагаар бүрдүүлсэн цуваа болгон буухиа галт тэрэг гаргаж байна гэв. Ингэхдээ галт тэрэгний хоосон чингэлгүүдийг Улаанбаатар хотын төмөр замын Амгалан өртөөний логистик төвийн нэг терминалд цуглуулан ачааг бүрдүүлжээ. Ийм галт тэргийг бүрдүүлж илгээн Хятадын төмөр замд хүлээлгэн өгөх талаар хоёр талын түвшин нилээдгүй хугацаанд ярилцан шийдвэрлэсэн байна.

Мэдээллийн эх сурвалж: https://zogii.mn/post/7564498


тагууд: мэдээ