images

БНХАУ РУУ ДУЛААНЫ АРГААР БОЛОВСРУУЛСАН 550.8 ТОНН МАХЫГ ЭКСПОРТОЛЖЭЭ

Мэдээ, мэдээлэл

2022-11-29

193

Мах, махан бүтээгдэхүүний экспорт сэргэж, энэ сарын 15-наас БНХАУ руу гаргаж эхэлсэн талаар ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнгөрсөн долоо хоногт манай улс БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан 26 чингэлэг буюу 550.8 тонн махыг гаргасан. БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан хонь, ямаа, үхрийн мах гаргаж, адууны махыг түүхийгээр экспортолж байгаа. Өнгөрсөн онд манай улс 67 сая тоо толгой мал тоолуулж, энэ онд нийт 24 сая төл хүлээн авсан. Үүнээс хот суурин газрын хүн амын хэрэглээнд 13 сая мал нийлүүлэхээр төлөвлөсөн. Харин экспортод 6.5 сая толгой мал буюу 180 мянга орчим тонныг гаргах бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгаа бий" гэж мэдээллээ.

Мэдээллийн эх сурвалж: http://eagle.mn/r/108374


тагууд: мэдээ