images

НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 40-70 САЯ ТОННД ХҮРГЭХ ЗОРИЛТОД МОНГОЛ, ХЯТАД САНАЛ НИЙЛЛЭЭ

Мэдээ, мэдээлэл

2022-11-28

185

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой 20 орчим баримт бичигт гарын үсэг зурж байна. Тухайлбал, Дунд хугацааны эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн баримт бичгийг шинэчилж, Монгол ба БНХАУ-ын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг анх удаа байгуулжээ.

Монгол, Хятадын Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг байгуулснаар ойрын хугацаанд хийгдэх гадаад худалдаа болон хилийн боомтуудын асуудал, хөрөнгө оруулалт нь харилцан ашигтай байх чиглэлд хамтарч ажиллахаа тодорхой болгож байгаа аж.

Цаашид гадаад худалдааны эргэлтийг дунд хугацаанд буюу 4-5 жилийн дотор 20 тэрбум ам.доллар болгох зорилт тавьсан байна. Энэ хүрээнд жилд Монголоос гаргах нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилтод хоёр тал санал нийлжээ.

Мэдээллийн эх сурвалж: https://ub.life/p/30260


тагууд: мэдээ