images

6300 ТОНН МАХ ЭКСПОРТОЛЖЭЭ

Мэдээ, мэдээлэл

2022-11-21

172

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллээр Монгол Улс энэ оны арваннэгдүгээр сарын 17-ний байдлаар нийт 6300 тонн мах экспортолжээ. Үүнээс адууны мах 2.9 мянга, хонь, ямааны мах 3.4 мянган тонн аж.

Мах экспортлоход квот өгдөг явдал нь хүнд суртлыг дагуулж байсан тул үхрийн махнаас бусад малын махыг квотгүй болгожээ. “Монгол  Улс олон улсын стандартын дагуу махаа экспортлох арга хэмжээг авч байгаагүй аж. Дэлхийн улс орнууд эрүүл бүсийг бий болгож байж, махаа экспортлодог. Тиймээс тус яам ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эрүүл бүс байгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр болжээ. Монгол Улсын хэмжээнд гурван газар эрүүл бүс байгуулахаар ажиллаж буй юм байна.

Мөн хүн амын хаврын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч, мах бэлтгэгч дөрвөн аж ахуйн нэгжид Хаан, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 46 тэрбум төгрөгийн зээл олгосон бол аймгууд 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Гэхдээ сайд Х.Болорчулуун "Яамны зүгээс ирэх жилээс эхлэн нөөцийн мах бэлтгэхгүй. Нөөцийн махны борлуулалт, сүлжээ зэрэг бүх асуудал нь нийслэлийн харьяалалд байдаг. Иймд хэдэн тонн мах бэлтгэх талаараа холбогдох тооцоо, судалгаагаа хийгээд бэлтгэлийн асуудлаа нийслэл нь бүрэн хариуцах шаардлагатай" гэж мэдэгдээд байгаа юм.

Мэдээллийн эх сурвалж: https://news.mn/r/2605253/


тагууд: мэдээ