images

ЗТХЯ: ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ НАРТ ДАРААХ ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

Мэдээ, мэдээлэл

2022-11-12

213

Зам тээвэр хөгжлийн яамнаас үндэсний агаарын тээвэрлэгч компаниудын нисэх чиглэлийг хуваарилжээ. Илүү олон чиглэлд, хямд зорчигч, ачаа тээвэрлэхийг дэмжин дараах шийдвэрийг гаргажээ. Монгол Улсын агаарын тээвэрлэгч нарыг төр хувийнх гэж ялгалгүй тэгш дэмжиж олон улсад өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ гэдгийг салбаын сайд С.Бямбацогт онцолжээ.

Энэ хүрээнд:

  • “МИАТ” ТӨХК-д Новосибирскийн чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхийг
  • “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг ЗТХ-ийн Сайдын тушаалаар Москва, Екатеринбург, Сингапур, Өрөмч, Шанхай чиглэлд хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр
  • “Изинис Эйрвэйз”ХХК-ийг Чэндү, Санья, Сөүл, Хонконг, Истанбул, Лондон, Москва чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр тус тус томиллоо.
  • “Монголиан Эйрвейс Карго” ХХК-ийг Берлин чиглэлд томилсон бөгөөд тус компани Берлин-Москва чиглэлийн зорчигч тээврийн нислэгээ 2023 оны 1 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.
  • “Изинис Эйрвэйз” ХХК нь ачаа тээврийн зориулалтаар А330-200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол “Монголиан Эйрвейс Карго” ХХК нь зорчигч тээврийн зориулалтаар А330-243 маягийн агаарын хөлөг оруулж ирэхээр бэлтгэж байна.

Мэдээллийн эх сурвалж: http://itoim.mn/article/26Ltw/35581


тагууд: мэдээ