images

ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ

Мэдээ, мэдээлэл

2022-11-05

209

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын Олон улсын импортын ЭКСПО арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд цахимаар оролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тав дахь удаагийн Хятадын Олон улсын импортын ЭКСПО арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд цахимаар оролцов.

Энэ жилийн Олон улсын импортын ЭКСПО арга хэмжээ нь “Дэлхийн нийтэд хамтын ажиллагаа, хөгжлийн боломжуудыг нээх нь” сэдвийн хүрээнд болж буй бөгөөд нээлтийн арга хэмжээнд 145 улс, бүс нутгийн төр засгийн тэргүүн, сайд нарын түвшинд зэрэг төлөөлөгчид цахимаар оролцов.

Тав дахь удаагийн Хятадын Олон улсын импортын ЭКСПО 2022 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо үргэлжилнэ.

Мэдээллийн эх сурвалж: https://mfa.gov.mn/71267


тагууд: мэдээ