images

SXCOAL: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ IX/09-НД АШИГЛАЛТАД ОРНО

Мэдээ, мэдээлэл

2022-09-07

180

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урттай төмөр зам энэ сарын есний өдөр ашиглалтад орохоор болсныг “SXCoal” мэдээллээ.

Төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 20-50 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Мөн тээвэрлэлтийн зардал тонн тутам нь 40 ам.доллароос найман ам.доллар болж буурах аж. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил анх 2019 оны 12 дугаар сард эхэлж, энэ оны долоодугаар сарын есөнд анхны туршилтаа хийж байсан юм.

Төслийн гүйцэтгэгчээр “Тавантолгой төмөр зам” болон “Бодь Интернэшнл” компани ажиллажээ.

Холбоо барих: [email protected]

[email protected]

Мэдээллийн эх сурвалж: https://bloombergtv.mn


тагууд: мэдээ