images

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭНИЙ БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ГОРИМД ОРЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2022-06-13

179

БНХАУ-ын Эрээн хотод энэ сарын 02-ны өдөр коронавирусийн халдвар бүртгэгдэж, хил гаалийн хяналтыг чангатгаад байна. Үүнээс үүдэн манай улсын экспорт, импортын эргэлт буураад байсан. Тэгвэл энэ сарын 09-ноос эхлэн Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагаа идэвхжиж, хэвийн горимдоо орж байгааг ГХЯ-ны Хилийн хэлтсийн дарга Д.Болд хэлж байна.

Цар тахлаас үүдэн 06 дугаар сарын 04-08-ны хооронд тус боомтоор өдөрт дунджаар 30-40 чингэлэг орж ирж байсан. Харин энэ сарын 09-12-ны өдрүүдэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор өдөрт 75 чингэлэг орж ирсэн байна. Мөн манай хүсэлтээр жимс, нарийн ногооны трерминалаас ачилт хийж эхэлсэн. Нарийн ногоотой эхний 15 чингэлэг энэ сарын 11-ний өдөр орж иржээ.

Өнөөдрийн байдлаар Эрээн хотод коронавирусийн халдварын  456 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 240 нь шинж тэмдэггүй аж. Сүүлийн гурван хоногт шинээр голомт үүсээгүй байна. Харин тусгаарлалтад байгаа иргэдээс халдвар илэрч буй аж. Тиймээс тус хотын цар тахлын нөхцөл байдал хумигдаж, хилийн боомтын үйл ажиллагаа тогтворжино гэсэн хүлээлттэй байгаагаа Д.Болд дарга хэлж байна.

Мэдээллийн эх сурвалж: http://www.shuud.mn/a/541150


тагууд: мэдээ