images

ГАДААД ХАРИЛЦААНЫ ТӨВ АРХИВЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТУРКИЙН БИЧМЭЛ ДУРСГАЛЫН УДИРДАХ ГАЗРААР ЗОЧЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-26

50

Гадаад харилцааны төв архивын дарга Ө.Гаадармаа тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 9 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Истанбул хотноо Бичмэл дурсгалын удирдах газрын дарга Жошкун Йылдызтай уулзалт хийж, гар бичвэрийн дурсгалын хадгалалт, хамгаалалт, хэвлэн нийтлэх, цахим хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов.