images

ЕРӨНХИЙ КОНСУЛ КОЖАЭЛИ МУЖИЙН ЗАХИРАГЧ ИЛХАМИ АКТАШТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-08-16

205

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр Кожаэли мужид ажиллаж тус мужийн захирагч Илхами Акташтай албан өрөөнд нь уулзав.        

Уулзалтаар Ерөнхий консул Д.Анхбаяр шинэ ажлаа хүлээн аваад буй мужийн захирагч Илхами Акташд ажлын өндөр амжилт хүсээд хоёр орны худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааны цаашдын боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

Кожаэли мужийн захирагч Илхами Акташ хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгийг тэмдэглэв.