images

Жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөж байна

Мэдээ, мэдээлэл

2024-05-24

323

https://immigration.gov.mn/mn/articles/365/

🔹Монгол Улс аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах 99 орны иргэдэд иргэдэд цахим виз олгож, 34 орны иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлснөөр 65 орны иргэд Монгол Улсад визгүй зорчих таатай нөхцөл бүрдсэн.

🔹Гэвч сүүлийн үед жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь Монгол Улсад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил эрс нэмэгдэж байна. Тухайлбал, Энэ он гарсаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 4 орны 56 иргэнийг хяналт шалгалтаар илрүүлж, 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

🔹Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд худалдаа наймаа эрхлэх, эрүүл мэнд, боловсрол болон бусад байгууллагад зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шашны суртал ухуулга хийх зэрэг зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг зөвлөж байна.

English: https://immigration.gov.mn/en/articles/366/

 

建议来蒙古旅游的外国人不要从事非旅游活动

 

🔹为了支持旅游业和增加游客数量,蒙古国宣布2023-2025年为“访蒙之年”,向99个国家的公民发放不超过30天的电子签证,并暂时免除34个欧洲国家公民的签证要求, 65个国家为前往蒙古免签提供有利条件。

🔹最近获得旅游电子签证的外国公民与免签证蒙国家公民未经有关部门许可从事劳动,进行来蒙目的之外的其他活动 违法行为急剧增加.

🔹因此,法律禁止前往旅游的外国公民未经许可从事贸易、在卫生、教育等机构工作,或者进行宗教宣传。 建议仅为预定目的使用旅游签证、杜绝上述类型的违规行为,并且不要重复违规。                                                          


тагууд: мэдээ