images

Хөх хот - Улаанбаатар чиглэлийн Хятадын анхны галт тэрэг Улаанбаатарт өнөөдөр ирлээ

Мэдээ, мэдээлэл

2024-03-25

368

2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Хөх хот,  Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг ДАВАА, БААСАН гараг бүр аялж эхэлсэн.

Тус чиглэлд УБТЗ-ын болон Хятадын төмөр замын галт тэрэг ээлжилж аялах юм.

Улаанбаатар-Хөх хот чиглэлд Монголын талаас аялах анхны галт тэрэг энэ сарын 15-ны өдөр /Баасан гарагт/ Улаанбаатараас хөдөлж Бямба гарагт Хөх хотод очсон бол Хөх хот-Улаанбаатар чиглэлийн Хятадын галт тэрэг мөн өдрийн Баасан гарагт Хөх хотоос хөдөлж өнөөдөр /2024.03.17./ Улаанбаатарт ирлээ.

Цаашдаа УБТЗ-ын галт тэрэг Баасан гараг бүр Улаанбаатараас хөдөлж Бямба гарагт Хөх хотод очоод Даваа гарагт Хөх хотоос хөдөлж Лхагва гарагт Улаанбаатарт ирж байх юм.

Харин Хятадын галт тэрэг Баасан гараг бүр Хөх хотоос хөдөлж, Ням гарагт Улаанбаатарт ирээд, Даваа гарагт Улаанбаатараас хөдөлж, Мягмар гарагт Хөх хотод очиж байх хуваарьтай юм.

Улаанбаатар - Хөх хот чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэгний тасалбарын үнэ нэг талдаа 323,700 төгрөг байхаар тооцжээ. 

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

                   Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар 


тагууд: мэдээ