images

Апостиль гэрчилгээгээр баталгаажсан Монгол Улсын албан ёсны баримт бичгийг Хятадад шууд ашиглах боломж бүрджээ

Мэдээ, мэдээлэл

2023-11-01

448

БНХАУ нь“Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц” буюу Апостилийн конвенцод 2023 оны гуравдугаар сарын 8-ны өдөр нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн холбогдох зохицуулалтыг 2023 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс Хятад улс мөрдөж эхлэхээр болов. Энэхүү зохицуулалт нь Хонконг болон Макаогийн Засаг Захиргааны Онцгой Бүсэд мөн адил хэрэгжинэ.

Ингэснээр ГХЯ-ны Консулын газраас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажсан Монгол Улсын албан ёсны баримт бичгийг Хятад улс хүлээн зөвшөөрч, шууд ашиглах боломж бүрдэж байна.

Хятад улсын албан ёсны баримт бичгийн хувьд мөн дээрхийн нэгэн адил зарчмаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газарт эсвэл холбогдох орон нутгийн Ардын засгийн газраас олгосон апостиль гэрчилгээгээр баталгаажсан тохиолдолд Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөнө.

Монгол Улсын Апостиль гэрчилгээ авахтай холбоотой болон тавигдах шаардлагын талаар мэдээллийг https://consul.mn/services/6,

БНХАУ-ын Апостиль гэрчилгээ авахтай холбоотой болон тавигдах шаардлагын талаарх мэдээллийг http://cs.mfa.gov.cn/zggmcg/fjzms/ цахим хуудаснаас тус тус авна уу.

 

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар


тагууд: мэдээ