images

Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн экспогийн үеэр “ Монгол, Хятадын Эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Мэдээ, мэдээлэл

2023-09-11

523

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн Холбоо “Монгол Хятадын эмэгтэйчүүдийн хөгжил, хамтын ажиллагааны хурлыг  2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хамтран зохион байгууллаа. Хуралд манай талаас Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тэргүүтэй төлөөлөгчид, Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод суугаа ЕКГ-ын Консул С.Ариунтуяа, Атташе Т.Мягмарсүрэн нар, айлын талаас БНХАУ-ын Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны гадаад харилцааны хэлтсийн дарга Мөү Хун, мэргэжилтэн Шюй Шяо Тун, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эмэгтэйчүүдийн холбооны дарга Ван Фан болон ӨМӨЗО-ны аймаг хотуудын эмэгтэйчүүдийн холбооны дарга нар оролцов. Хурлаар хоёр орны гэр бүл, хүүхдийн хөгжил, эмнэлгийн үйлчилгээ, нүдний нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтны  хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн хавдрын өвчний эрт илрүүлэлт, эмэгтэйчүүдийн гар урлалыг бүтээгдэхүүний дэмжиж хөгжүүлэх гэсэн 5 чиглэлээр  “Монгол, Хятадын Эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т хамтран ажиллахаар гарын үсэг зурсан нь энэ удаагийн экспогийн бас нэгэн чухал үйл явдал болов.

 

 

                               Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар

 


тагууд: мэдээ