images

ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮД-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭХЭЭР БОЛОВ

Мэдээ, мэдээлэл

2023-08-24

484

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний Боомтын захиргааны дарга Жао Зөнляантай яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын талаас энэ сарын 25-аас эхлэн галт тэрэгний Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-чиглэлийн зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэрийг эцэслэн гаргалаа.

Замын-Үүд-Эрээний боомт нь хоёр улс хоорондын төмөр зам, авто зам, зорчигч тээврийн үндсэн боомт төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой байдлыг харгалзан манай талаас шуурхай нээн ажиллуулах хүсэлтийг хятадын талд удаа дараа тавьж байсан юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд талууд дээрх асуудлаар эцсийн шийдвэрт хүрсэн нь айлчлалын бодит үр дүнгийн нэг гэдгийг албаныхан онцлов. 

Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар галт тэрэгний чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хятадын талаас 2020 оны хоёрдугаар сарын 18-наас эхлэн хаагаад байсан юм. Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн галт тэрэгний чиглэлийн зорчигч тээвэр өмнөх хуваарийн дагуу ажиллах юм.

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар

 


тагууд: мэдээ