images

ОНЫ ЭХНИЙ ГУРВАН САРД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 13.8 САЯ ТОННД ХҮРЧЭЭ

Мэдээ, мэдээлэл

2023-04-08

255

2023 оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын чулуун нүүрсний экспорт 13.8 сая тонн болсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь 2022 оныхоос 5.5 дахин, харин 2021 оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлт болж байна.

COVID-19 цар тахлын нөлөө, БНХАУ-ын хилийн хязгаарлалтууд Монгол Улсын худалдаанд сөргөөр нөлөөлж байсан хоёр жилтэй харьцуулахад ийнхүү гол нэрийн барааны экспортын хэмжээ эрс сэргэж байна. Тухайлбал: оны эхний гурван сард зэсийн баяжмалаас 0.36 сая тонныг экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар өссөн дүн болж байгааг Гаалийн ерөнхий газрын статистик харуулж байна.

Азийн хөгжлийн банк энэ он болон ирэх онд Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тосны экспорт өсөхөөр байгааг тооцоолсон байна. Ингэснээр экспортын өсөлт импортын өсөлтийг гүйцэж эдийн засаг тэлэхэд түлхэц болно гэж үзэж байгаа аж.

Мэдээллийн эх сурвалж: http://hardnews.mn/58730/


тагууд: мэдээ