images

БНХАУ НҮҮРСНИЙ ИМПОРТЫН ТАРИФАА ТЭГЛЭСНИЙГ 2023 ОНЫ ЭЦЭС ХҮРТЭЛ СУНГАВ

Мэдээ, мэдээлэл

2023-03-28

234

БНХАУ анх 2022 оны V/01-нээс эхлэн тарифыг тэглэжээ 

БНХАУ нүүрсний нийлүүлэлтийн тогтвортой байдлаа хадгалахаар импортын тарифыг нь 2023 он дуустал “тэглэх”-ээр боллоо.

Тус улсын Төрийн зөвлөлийн тарифын комисс хоёрдугаар сарын 25-нд нүүрсний импортын тарифаа дөрөвдүгээр сарын нэгнээс цааш сунгана гэдгээ мэдэгджээ. Ингэснээр 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэхээр болж байна.

Үүнээс өмнө нүүрсний төрлөөс шалтгаалан 3-6 хувийн тариф тогтоохоор төлөвлөөд байсан юм. БНХАУ анх 2022 оны тавдугаар сарын нэгнээс эхлэн тарифыг тэглэсэн юм.

Тарифыг тэглэснээр Монголоос гадна ОХУ, АНУ, Канад зэрэг улсын нийлүүлэгчдэд давуу тал болно. Харин Австрали, Индонез улс чөлөөт худалдааны гэрээний дагуу тарифаа тэглүүлсэн байна.

Мэдээллийн эх сурвалж: https://www.bloombergtv.mn/news/g2o126


тагууд: мэдээ