images

МОНГОЛ КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ ТОНН НЬ 1750 ЮАНЬД ХҮРЧЭЭ

Мэдээ, мэдээлэл

2023-03-01

245

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймагт өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны өдөр нүүрсний уурхай нурснаас хойш Монголоос нийлүүлэх нүүрсний үнэ өсчээ. Тодруулбал, нүүрсний уурхайд осол гарахаас өмнө Монголоос нийлүүлсэн нүүрсний үнэ тонн нь 1500-1580 юань хүрч байсан бол өдгөө Ганцмод боомт дээр тавдугаар ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ тонн нь 1700-1750 юань, зарим тохиолдолд НӨАТ тооцоод, 1800 юаньд хүрч байгаа аж.

Хятадын тал осол гарсантай холбогдуулан өргөн хүрээг хамарсан аюулгүй байдлын шалгалт хийхээр болсноор коксжих нүүрсний олборлолт буурах төлөв нэмэгдэж, үнэ нь өсчээ. Цахим дуудлага худалдаагаар Шаньси мужийн зарим томоохон уурхайн нүүрсний үнэ тонн тутамдаа 20-200 юаниар өссөн байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 1037 автомашин гарсан нь 2020 оны аравдугаар сарын 21-нээс хойших дээд түвшин болжээ.

Мэдээллийн эх сурвалж: https://news.mn/r/2630339/


тагууд: мэдээ