images

ДОРНОД-МАНЖУУРЫН ЧИГЛЭЛД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АВТОБУС ЯВЖ ЭХЭЛЖЭЭ

Мэдээ, мэдээлэл

2023-03-01

299

“Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сум - БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлжээ. 

Тус чиглэлд Монголын талаас Тал нутгийн хэрлэн ХХК, Хятадын талаас Хун Ен групп тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.

Автобусаар зорчиход тавигдах шаардлага:

  • Хилээр нэвтэрч буй иргэд (жолоочийн оролцуулан) 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээг үндэслэн аливаа ЭСЯ-ны Эрүүл мэндийн хуудас шаардахгүй нэвтэрнэ.
  • Хилээр нэвтэрч буй иргэдэд ПСР шинжилгээ хийхгүй. Эрүүл мэндийн мэдүүлгийн мэдээлэлтэй 48 цагийн ПСР шинжилгээний сөрөг хариутай, гаалийн хорио цээрийн зөрчилгүй иргэдийг саадгүй нэвтрүүлнэ.
  • Замын турш халдвар хамгааллын дэглэмийг сахин явна.

Тасалбарын үнэ:

  • Том хүн: 78,000 төгрөг /160 юань
  • Хүүхэд: 39,000 төгрөг /80 юань байна.

Мэдээллийн эх сурвалж: https://livetv.mn/p/289544


тагууд: мэдээ