images

МАНАЙ УЛС ЭНЭ ОНД 42 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛНО

Мэдээ, мэдээлэл

2023-02-11

231

Манай улс өнгөрсөн онд 31.7 сая тонн нүүрс экспортолсон. Дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийх үед 18 сая тонныг экспортолно гэж төлөвлөж байсан ч ийнхүү нэмэгдсэн нь төмөр зам ашиглалтад орсонтой шууд холбоотой.

Урд хөршийн дотоод нөхцөл байдал сайжирч байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сард 3.5 сая тонн нүүр экспортолсон байна. Энэ хэмжээгээрээ экспортолсон тохиолдолд жилд 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцож байгаа юм. Ингэснээр валютын урсгал нэмэгдэж, төлөвлөснөөс 605 сая ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой.

Мэдээллийн эх сурвалж: https://medee.mn/p/176336


тагууд: мэдээ