images

"АЛДАРТ ЭХ"-ИЙН I, II ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ 3 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА.

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-01-13

210

АЛДАРТ ЭХ” одон “Алдарт эх”-ийн одонг жил бүрийн “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан эхчүүдэд олгодог. “Алдарт эх”-ийн I, II одонгийн болзол хангасан БНТУ-ын Истанбул хотод оршин суугаа Монгол эхчүүд холбогдох баримт бичгээ бүрдүүлж, 2022 оны 2 дугаар сарын 25-ны дотор ЕКГ-т ирүүлэхийг уриалж байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

1.Анкет бөглөх

2. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан)

3. Иргэний цахим үнэмлэх

4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ; /Үрэгдүүлсэн тохиолдолд төрсний гэрчилгээний лавлагаа, насан хүрсэн хүүхдүүдийн хувьд иргэний үнэмлэх буюу иргэний бүртгэлийн лавлагааны хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ/

5. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа; (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

6. Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” II дугаар зэргийн одонгийн үнэмлэх;

Дэлгэрэнгүй мэдээллийг ЕКГ-ын 0 212 662 61 62 дугаартай утсаар холбогдож авах боломжтой.

Истанбул хотод суугаа ЕКГ