images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-11-04

226

БНТурк улсад корона вирусийн тархалт сүүлийн өдрүүдэд буурахгүй байгаа бөгөөд Турк улсад гарсан Ковид-19 вирусийн халдварын 40 орчим хувь нь Истанбул хотод гарч байгаа талаар албан ёсоор мэдэгдсэн. Мөн манай иргэдийн дунд ковид-19 вирусийн халдвар илрэх болсон тул Турк улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа нийт иргэд, оюутан залуус Та бүхэн гадуур гарахдаа маскаа тогтмол зүүн, харилцах зайгаа баримтлан сонор сэрэмжтэй байж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх, зохион байгуулахгүй байж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зааврыг дагаж мөрдөн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангана уу.