images

ИРЭХ САРД 10 УДААГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-10-26

233

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасантай холбоотойгоор 11 дүгээр сард нийт 10 удаагийн нислэг үйлдэх урьдчилсан хуваарь гарсан талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өнөөдөр болсон УОК-ын хуралдаанаар мэдээллээ. Үүнд:

- 11 дүгээр сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
- 11 дүгээр сарын 6-нд Алматы-Улаанбаатар
- 11 дүгээр сарын 11-нд Токио-Улаанбаатар
- 11 дүгээр сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- 11 дүгээр сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
- 11 дүгээр сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- 11 дүгээр сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
- 11 дүгээр сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- 11 дүгээр сарын 25-нд Токио-Улаанбаатар
- 11 дүгээр сарын 27-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх хуваарь гараад байна. 

Өнөөдрийн байдлаар 98 удаагийн тусгай нислэгээр 19.519 иргэнийг эх орондоо авчраад байна. 2020 оны нэгдүгээр сараас хойш автозам болон агаарын замын боомтоор 26.100 иргэн эх орондоо иржээ.