images

ИСТАНБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦООР НУТАГ БУЦАХ НЭРС НЬ ТОДОРХОЙ БОЛСОН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-09-13

210

Нэг.ИСТАНБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧИХ ЗААВАРЧИЛГАА

“МИАТ” ТӨХК нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.

УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Истанбул-Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь “Централ” офисоос очиж тийз авах, эсхүл “МИАТ” ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.

ШИНЭЭР ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:

“МИАТ” ТӨХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу захиалга шинээр үүсгэж, улмаар суудлыг нэн даруй баталгаажуулна.

Тийзийн төлбөрийг Улаанбаатархотод дансаар төлөх ба доорх заасан дансанд шилжүүлнэ:

Ангилал

Аяллын төрөл

Ангилал

Том хүн

Хүүхэд

Нялх хүүхэд

Мөнгөний нэгж

Бизнес

Нэг тал

J

4,089,800

399,500

MNT

Энгийн

Y

2,092,400

1,593,100

199,800

 

 

*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.

“МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь Голомт банкны дансаар хүлээн авна:

Хүлээн авагч           “МИАТ” ТӨХК
Дансны дугаар        1102036061 (төгрөг)
Банкны нэр:               ГОЛОМТ БАНК
Гүйлгээний утга:      Явах иргэний Овог нэр

Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.

Илүү тээшийг “МИАТ” ТӨХК-ийн журмаар зохицуулна.

“МИАТ” ТӨХК-ийн Тасалбар түгээврийн салбар CENTRAL:
СБД 8-р хороо,Сүхбаатарын талбай-2,CENTRAL TOWER  2 давхарт
Ажиллах цагийн хуваарь:  09:00-19:00
Утас: +976-11 313385
Email: [email protected]

Хоёр.КОВИД-19-ийн ШИНЖИЛГЭЭ БОЛОН ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТАЛААРХ

УОК-ийн Шуурхай штабаас гаргасан жагсаалтад багтсан иргэдэд корона вирусийн шинжилгээ хийлгэх нийтлэг шаардлага тавигдах бөгөөд тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа онгоцны тийз баталгаажих болохыг иргэд АНХААРНА УУ.

Корона вирусийн шинжилгээг Истанбулын нисэх онгоцны буудалд өгөх боломжтой бөгөөд уг шинжилгээний хариу 4-5 цагийн дотор гарч байгааг анхаарна уу.  Хэрэв нисэх буудал дээр шинжилгээгээ өгөх бол нислэгийн урд өдөр өгөхийг зөвлөж байна.

ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨЛБӨР болон ТЭЭВЭРЛЭЛТИЙН Төлбөрийг дараах дансанд тушаана. Үүнд:

• Насан хүрсэн иргэн 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг болон тээвэрлэлтийн зардал 10 000 төгрөг буюу нийт 1 060 000 төгрөг;

• 0-5 настай хүүхэд төлбөргүй;

• 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн
30000 төгрөг болон тээвэрлэлтийн зардал 10 000 төгрөг буюу нийт
640000 төгрөгийг;

Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.