images

ИРГЭДИЙН СОНОРТ

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-05-26

218

Ковид-19 цар тахлын улмаас Турк улсад үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан Истанбул хотод ажиллаж амьдардаг зарим иргэд ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүй болж, санхүүгийн хүнд байдалд орох эрсдэл үүсээд байгаа билээ. Иймд, иргэдийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар, санал солилцох, мэдээлэл хуваалцах хүсэлтэй сайн дурын иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөллийг Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт 2020 оны 5-р сарын 28-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч нэгдсэн уулзалт хийхээр төлөвлөж байна. Эрүүл мэндийн аюулгүй байдлын үүднээс ЕКГ-ын байранд иргэд болон ТББ-ын төлөөлөл болсон нийт 6-аас дээшгүй хүнийг хүлээн авч уулзана. Уг уулзалтад оролцох иргэд доорхи утсанд холбогдоно уу: +90 (551) 398 01 19