images

мэдээлэл

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-05-20

249

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, 2020 оны 04 дүгээр сарын байдлыг гаргасан байгааг Та бүхэн http://www.nso.mn/content/2401#.XsTe0RMzZBx цахим хуудсаар зочилон Монгол Улсынхаа нийгэм,  эдийн засгийн төлөв байдалтай танилцах боломжтой.

Мөн http://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=web.brochure.pdf&ln=Mn
гэсэн цахим хаяганд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны 04 дүгээр сарын байдлын инфографикийг байршуулсан байна. Уг инфографикаас үзэхэд   Улсын хэмжээнд 2020 оны эхний 4 сард 24.9 мянган эх амаржиж, 25.1 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 22 (0.1%)-оор, амьд төрсөн хүүхэд 40 (0.2%)-өөр нэмэгдсэн байна. Үндсэний статистикийн хорооны энэхүү 2020 оны эхний улирлын тоон мэдээнд Анкара хотод суугаа Элчин сайдын яам болон Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт төрсний бүртгэлд бүртгүүлээгүй Турк улсад төрсөн эх, хүүхэд хамрагдаагүй байгааг анхаарна уу.

Иймд иргэд Та бүхэн Иргэний улсын бүртгэлийн тухай 6 дугаар зүйлийн 6.1-д “Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ:” гэж заасны дагуу Элчин сайдын яам болон Ерөнхий консулын газарт төрсөн хүүхдээ тухай бүр хуулийн хугацаанд нь бүртгүүлж байна уу.