images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-03-22

233

БНТурк улсад шинэ төрлийн Корона вирусийн халдвар маш хурдацтай тархаж байгаа тул, тус улсын " Иргэний нисэхийн ерөнхий газраас дараах мэдэгдлийг гаргасан байна.
Шри Ланка, Кувейт, Бангладеш, Монгол, БНАСАУ, Украин, Косово, Морокко, Ливан, Иордан, Казахстан, Узбекистан, Оман, Словени, Молдав, Жибути, Гвиней, Канад, Энэтхэг, Унгар, Гватемал, Польш, Кени, Судан, Чад, Филиппин, Латви, Тайвань, Перу, Шри Ланка, Эквадор, Нигер, Тунис, Алжир, Финланд, Ангола, Чех, Доминикан, Камерун, Монтенегро, Колумб, Хойд Македони, Мавритани, Непал, Португал, Панам зэрэг улсуудаас ирсэн иргэдийг болон гуравдагч улсын иргэдийг 2020 оны 3-р сарын 21-ний өдрийн орон нутгийн цагаар 17:00 цагаас эхлэн Турк улсын хилээр нэвтрүүлэхгүй болно.
Дээр дурдсан улс орны иргэд Турк улсаас гарахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй.
Эдгээр улсаас ирсэн Турк улсын иргэдийг 14 хоног тусгаарлах болно.