images

ИРНЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-03-11

223

"COVID-19" буюу шинэ төрлийн Коронавирусийн халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын хоёр талын бүх хуваарьт нислэгийг 3 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагаас эхлэн 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох шийдвэр гарав.

Иймд, дээрх өдрүүдэд Монгол Улс руу зорчихоор төлөвлөсөн, онгоцны тасалбар худалдан авсан, Турк улсад визгүй зорчих 30 хоногийн хугацаа дуусаж буй болон Истанбул хотоор дамжин өнгөрч байгаа Монгол улсын иргэд Анкара хотод суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газартай холбоо барьж мэдээллээ бүртгүүлнэ үү. Иргэдийг Монгол Улс руу тээвэрлэх асуудлаар хоёр талын хамтарсан шийдвэр гарсны дараа дахин мэдээлэл хүргэх болно.

Холбоо барих:
Анкара ЭСЯ 0312 492 1028 /125/
0537 407 7814
цахим хаяг: [email protected] [email protected]
Анкара дахь Монгол Улсын ЭСЯ / Embassy of Mongolia in Ankara