images

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-01-27

215

2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар БНХАУ-ын 30 гаруй муж, хотод 2800 гаруй хүн шинэ төрлийн коронавирусын халдвар авснаас 81 хүн нас бараад байгаагаас гадна тархалт хурдацтай нэмэгдэж, Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг улсад корона вирусын халдвар авсан тохиолдол илрээд байна.

Иймд хилийн чанадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэдийг өөрт ойр байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх эсвэл https://citizen.gov.mn холбоосоор цахим бүртгэлд хамрагдахыг ГХЯ-наас уриалж байна.

Ийнхүү бүртгэлд хамрагдсанаар байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд Та бүхний эрх ашгийг шуурхай хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг болон бусад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.