images

ГАДААДАД ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-05-04

222

Сүүлийн жилүүдэд манай иргэд гадаадад гэмт хэрэгт холбогдох, тэр дундаа хулгайн хэрэг үйлдэх тохиолдол нэмэгдэн Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улмаар манай улсын иргэдийн гадаадад зорчих нөхцөл хүндрэх нөхцөл үүсч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газар дотоодын холбогдох байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуульчдын холбооны төлөөлөл оролцож, монгол иргэд гадаадад зорчих хугацаандаа үйлдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон иргэд гадаадад зорчих нөхцөлийг хязгаарлах, тэдгээрт паспорт олгоход тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвээр санал солилцов. Зөвлөгөөний үр дүнд дотоодын холбогдох байгууллагуудын ажлын уялдааг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг тодорхойлж, хамтран ажиллахаар тогтсон болно.