images

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД ТУРК УЛСАД АЙЛЧЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2019-03-16

221

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 13-наас 15-ны өдөр Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь Турк улсад сүүлийн жилүүдэд айлчилсан томоохон айлчлалуудын нэг болж байгаагаараа онцлог юм. Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх нарын төлөөлөгчид байв.

Олон жилийн найрамдалт харилцаатай байж ирсэн манай хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. Харин 1999 оноос эхлэн хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд хөгжиж эхэлсэн түүхтэй. Турк улсын Үндэсниий Батлан хамгаалахын сайд Хулуси Акар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүндэтгэн угтлаа.